Skip to main content
 Жаргалан төслийн тайлан

Жаргалан төслийн тайлан

Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн суурь нь анхан шатны өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ) буюу өрхийн эмнэлэг юм. ӨЭМТ нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. ӨЭМТ нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд нэн чухал ач холбогдолтой боловч төдийлөн үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Монгол улсад зонхилон тохиолддог артерийн гипертензи (АГ), чихрийн шижин (ЧШ), дислипидеми зэрэг архаг өвчнөөр өвдсөн иргэд анхан шатны эрүүл мэндийн төвийг алгасч, шууд лавлагаа шатны эмнэлэгт хандах явдал нийтлэг байгаа нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний чанарт зарим талаар сөргөөр нөлөөлдөг. 

Жаргалан төслийн хүрээнд дээр дурдсан анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудлуудыг шийдэхийн тулд цогц хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Tags