Зүрх судасны өвчний хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн үеийн бага нягттай липопротейны (ldl-c) менежмент
Зүрх судасны өвчтэй өвчтөнүүдэд цаашид зүрх судасны шалтгаант хүндрэл үүсэх эрсдэл өндөр байна. Эдгээр бүлгийн хүмүүст дараагийн хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулахыг хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэнэ. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь тамхидалт, артерийн гипертензи (АГ), чихрийн шижин (ЧШ) ба бага нягттай липопротейний (LDL-C) өсөлт зэрэг засаж болох эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулахад чиглэнэ. БНЛП нь судас хатуурлын шалтгаант зүрх судасны өвчний үед эмгэг жамд чухал нөлөөтэй ба томоохон эмнэл зүйн судалгаануудын үр дүнгээс харахад БНЛП-г бууруулах нь зүрх судасны өвчний хүндрэлийг багасгах, бүх шалтгаант нас баралтыг бууруулдаг байна. Энэхүү сэдэвт бид хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн үеийн БНЛП-г бууруулахын ач холбогдол болон эмчилгээний сонголтын талаар ярилцах болно. Титмийн цочмог хам шинжтэй маш өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн липид бууруулах эмчилгээний талаар тусад нь дурдсан болно. ("Титмийн цочмог хам шинжийн дараах БНЛП бууруулах эмчилгээ"-г харна уу.) Статин эмчилгээний үйлдлийн механизм болон үр дүнгийн талаар тусад нь дурдсан болно. ("Архаг титмийн хам шинжтэй өвчтөнүүдэд липид бууруулах эмийн ач холбогдол ба үйлдлийн механизм"-г харна уу.) Удамшлын шалтгаант гиперхолестеролеми болон маш өндөр БНЛП-тэй өвчтөнүүдийг үнэлгээний талаар тусад нь дурдсан болно.