Жирэмсний үеийн чихрийн шижин: эх барихын асуудал ба менежмент
Жирэмсний чихрийн шижинтэй (ЖИШ) өвчтөнүүдийн эмчлэгч эмч нь тухайн өвчний эх, урагт үзүүлэх үр дагаврын (жишээ нь преэклампси ба макросоми буюу ураг хэт томрох эрсдэл нэмэгдэх), гипергликемийн менежмент, жирэмсний хяналт, жирэмсний хүндрэлийн менежмент, төрсний дараах тусламж, урт хугацааны хяналт зэргийн талаар мэдлэгтэй байх ёстой.
Энэхүү сэдэвт дээрх асуудлын талаар хэлэлцэх ба глюкозын менежментийг тусад нь нарийвчлан авч үзнэ.
- "Жирэмсний чихрийн шижин: Глюкозын менежмент ба жирэмслэлтийн явц" сэдвийг үзнэ үү.
- "Жирэмслэлтийн өмнөх (өмнө нь чихрийн шижин оношлогдсон) болон жирэмсний үеийн чихрийн шижин: Төрөх болон төрсний дараах үеийн глюкозын менежмент" сэдвийг үзнэ үү.
ЖЧШ-гийн эрт илрүүлэг, оношилгоог өөр бүлэгт хэлэлцэнэ. ("Жирэмсний үеийн чихрийн шижин: Эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх" хэсгийг үзнэ үү.)