Зүрх судасны өвчтэй өвчтөнүүдэд цаашид зүрх судасны шалтгаант хүндрэл үүсэх эрсдэл өндөр байна. Эдгээр бүлгийн хүмүүст дараагийн хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулахыг хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэнэ. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь тамхидалт, артерийн гипертензи (АГ), чихрийн шижин (ЧШ) ба бага нягттай липопротейний (LDL-C) өсөлт зэрэг засаж болох эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулахад чиглэнэ.