Skip to main content
 Зүрх судасны өвчний анхдагч

Зүрх судасны өвчний анхдагч урьдчилсан сэргийлэлтэд БНЛП-Х бууруулах эмчилгээг хэрэглэх нь

Зүрх судасны өвчнөөр өвдөөгүй буюу харьцангуй эрүүл бүлгийн хүн амд амьдралын хэв маяг өөрчлөх эсвэл эмийн бодисын нөлөөгөөр бага нягтралт липопротейн холестерол (БНЛП-Х)-ын түвшинг багасгах нь атеросклерозын (зүрх судасны хатууралт өвчин) гаралтай зүрх судасны өвчнөөр (ЗСӨ) өвдөх эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. Энэ нь ЗСӨ-ий анхдагч урьдчилан сэргийлэлт болох юм. ЗСӨ-өөс сэргийлэх эдгээр аргуудыг анхдагч урьдчилан сэргийлэлт гэсэн ойлголтод хамруулна. Цусан дахь БНЛП-Х-ын хэмжээ янз бүр байсан өвчтөнүүдэд хэдэн хувиар БНЛП-Х-ыг багасгах нь ЗСӨ-ий эрсдэлийг бууруулж байгааг үнэлсэн ажиглалтын болон клиникийн туршилт судалгаанд үндэслэн БНЛП-Х-ын тохиромжит буурах хувийг тооцсон. 

Энэхүү өгүүлэлд ЗСӨ гэдэгт зүрхний шигдээсний хүнд, хөнгөн хэлбэр, титэм судасны цочмог хам шинж, зүрхний шалтгаант гэнэтийн үхэл, титэм судасны нөхөн сэргээх эмчилгээ, харвалт болон захын артерийн судасны өвчин зэргийг оруулсан. Ойрын 10 жилд ЗСӨ-өөр өвдөх эрсдэл болон цусан дахь БНЛП-Х-ын түвшнээс хамаарч БНЛП-Х-ыг эмийн эмчилгээгээр бууруулах эсэхийг шийдвэрлэсэн болно. Энэхүү сэдвээр ЗСӨ-д өртөөгүй байгаа хүмүүст зориулсан анхдагч урьдчилан сэргийлэлтийн талаарх нотолгоонд суурилсан эмчилгээний менежментийг тусгаж өглөө. ЗСӨ-тэй хүмүүст зориулсан урьдчилан сэргийлэх менежментийн талаар тусдаа өгүүлэв. ("ЗСӨ-ий хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд БНЛП- Х-ын менежмент хийх нь"-г харна уу.)

Tags