Skip to main content
Насанд хүрэгчдийн шинж тэмдэггүй хүнд зэргийн гипертензийн (хойшлуулшгүй эмчилгээт гипертензи) эмчилгээ

Насанд хүрэгчдийн шинж тэмдэггүй хүнд зэргийн гипертензийн (хойшлуулшгүй эмчилгээт гипертензи) эмчилгээ

Насанд хүрэгчдэд тохиолдох хүнд зэргийн гипертензи нь (систолын даралт ≥180мм.муб ба/эсвэл диастолын даралт ≥120мм.муб) янз бүрийн цочмог, амь насанд аюултай бай эрхтний гэмтлээр илрэх ба эдгээр тохиолдлуудыг нэн яаралтай эмчилгээт гипертензи гэж үзнэ [1-3]. Бай эрхтний гэмтлүүдэд гипертензийн энцефалопати, нүдний торлогийн цус харвалт, харааны мэдрэлийн хаван эсвэл цочмог болон цочмогдуу хэлбэрийн бөөрний гэмтлүүд багтана. Нэн яаралтай эмчилгээт гипертензийн эмнэлзүй болон эмчилгээний талаар тусдаа хэлэлцсэн болно. (“Насанд хүрэгсдийн дундах дунд болон хүнд зэргийн гипертензийн ретинопати ба гипертензийн энцефалопати”-ийг үзнэ үү).

Хүнд зэргийн гипертензитэй (Ж/нь: ≥180/≥120мм.муб) шинж тэмдэг багатай эсвэл огт шинж тэмдэггүй өвчтөнүүдэд бай эрхтний гэмтлийн шинж илрээгүй байх тохиолдол түгээмэл байна [4-6]. Энэ төрлийн шинж тэмдэггүй хүнд зэргийн гипертензийг зарим тохиолдолд хойшлуулшгүй эмчилгээт гипертензи гэж нэрлэх ба нэн яаралтай эмчилгээт гипертензитэй өвчтөнүүдтэй харьцуулахад удаан хугацаанд даралт бууруулах эмээ хэрэглээгүй эсвэл өдрийн давсны хэрэглээг багасгаагүй өвчтөнүүдэд илүү түгээмэл тохиолдоно [1,7]. Хүнд зэргийн гипертензи нь даралт бууруулах эмээ тогтмол хэрэглэдэг ч их хэмжээний давс хэрэглэдэг өвчтөнүүдэд тохиолдож болох ба [8] өдрийн давсны хэрэглээг багасгаснаар хянагдах боломжтой байна [9].

Tags