Skip to main content
Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үеийн гликемийн хяналт ба судасны хүндрэлүүд

Чихрийн шижин хэвшинж 2 өвчний үеийн гликемийн хяналт ба судасны хүндрэлүүд

Чихрийн шижин өвчний үед жижиг судасны хүндрэл болон зүрх судасны өвчнөөс (ЗСӨ) сэргийлэхийн тулд гликемийн эрчимтэй хяналт чухал ач холбогдолтойг Чихрийн шижин хэв шинж 1 (ЧШХШ-1) -ийн Хяналт ба Хүндрэлийн Туршилт судалгаа (DCCT)/Чихрийн шижингийн интервенц ба хүндрэлийн эпидмиологийн судалгаагаар (EDIC) тогтоосон байна [1,2] . Хэдийгээр чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ-2) -ын үеийн жижиг судасны өөрчлөлтөд гликемийн хяналт хийх нь чухал талаар Их Британийн чихрийн шижингийн проспектив судалгаанд (UKPDS) дурдсан байдаг боловч зүрх судасны эрсдэлийг бууруулахад гликемийн хяналтын үүрэг тогтоогдоогүй байна. Гликемийн зорилтот түвшин ба чихрийн шижин хэв шинж 2 өвчний жижиг болон том судасны хүндрэлд үзүүлэх гликемийн хяналтын үр нөлөөг энэ бүлэгт хэлэлцэх болно. ЧШХШ-1 өвчний үеийн гликемийн хяналт ба судасны хүндрэл, гипергликемийн улмаас үүсэх хүндрэлүүдийн эмгэг жам, чихрийн шижингийн эмчилгээний тоймыг тусад нь авч үзнэ. ("Чихрийн шижин хэв шинж 1 өвчний гликемийн хяналт ба судасны хүндрэл" ба "Чихрийн шижинтэй жирэмсэн биш насанд хүрэгчдэд зориулсан эмнэлгийн ерөнхий тусламжийн тойм" сэдвийг үзнэ үү.)

 

Tags