Skip to main content
Анхдагч артерийн гипертензийн эмийн эмчилгээний сонголт

Анхдагч артерийн гипертензийн эмийн эмчилгээний сонголт

Дэлхий даяар артерийн гипертензи (АГ) өвчний тархалт өндөр байгаа бөгөөд АНУ-д жирэмсэн биш насанд хүрэгчдийн дунд эмнэлгээр үйлчлүүлэх, эмийн жор бичүүлэх хамгийн түгээмэл шалтгаан нь АГ, түүний эмийн эмчилгээ байна [1,2]. Хэдэн арван жилийн туршид ямар эм эхний эгнээнд сонгохоос илүүтэйгээр АГ-ийн эмийн эмчилгээний чанар (жишээлбэл, эмийн тоо, тун) нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхэд илүү чухал ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Артерийн даралт (АД) буулгах эмийн бүлгийг сонгохдоо хавсарсан өвчтэй хүмүүст тохиромжтой байдлаар сонгох нь илүү үр дүнтэй байдаг ч ихэнхи тохиолдолд АД-ыг үр дүнтэй буулгах байдал нь эмнэлзүйн хувьд илүү ач холбогдолтой байна. Энэхүү сэдвээр даралт буулгах эмийн сонголт, эмийн тун, хосолсон эмийн эмчилгээний талаар авч үзнэ.

Tags