Skip to main content
Насанд хүрэгсдийн артерийн гипертензи

Насанд хүрэгсдийн артерийн гипертензи

Дэлхий дахинд артерийн гипертензиийн (АГ) тархалт АНУ-ын жирэмсэн биш насанд хүрэгсдийн дунд өндөр байдаг бөгөөд эмнэлэгт хандах зонхилох шалтгаан болдог ба байнга жороор эм уух шаардлагатай байдаг [1-3]. Даралт ихсэлт оношлогдсон хүмүүсийн тал нь даралтаа хянаж чаддаггүй. АГ-ийн тархалт, хяналтын талаар өөр сэдэв дээр хэлэлцэнэ. ("Насанд хүрэгчдийн даралт ихсэлтийн тархалт, хяналт" болон "Даралт ихсэлтийн эмчилгээ ба хяналт" -ийг үзнэ үү.) 

Артерийн гипертензи: АГ ихсэлтийн ангиллыг (хүснэгт 1), Америкийн Зүрх Судасны Коллеж (АЗСК), Америкийн Зүрх Судасны Нийгэмлэгээс (АЗСН) 2017 онд гаргасан [4]. Артерийн гипертензийг оношлохын тулд зөв хэмжиж, үнэлэх шаардлагатай. Даралт хэмжилтийг зөв хийж байгаа эсэхээ доор хүснэгтийн дагуу үнэлнэ. (“Цусны даралтын менежмент” -ийг үзнэ үү.): 

  • Хэвийн даралт – Агшилтын даралт буюу Систолын даралт (СД) <120 ммМУБ, сулралтын даралт буюу Диастолын даралт (ДД) <80 ммМУБ • Даралт ихсэлт – СД 120 - 129 ммМУБ, ДД <80 ммМУБ
  • Артерийн гипертензи : 
    • 1 зэрэг–СД130-139ммМУБэсвэлДД 80-89ммМУБ
    • 2 зэрэг – СД дор хаяж 140 ммМУБ-аас, эсвэл ДД 90 ммМУБ-аас дээш байх

Мөн Даралт ихсэлтийг зэргээр ангилахад эргэлзээтэй байвал дээрх үе шатны аль илүү өндрөөр нь авна.

Tags